Монгол Улсын Компанийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүний 3 (гурав) орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж байна.
1.Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.1. Нийтлэг шаардлага:
Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- Сүүлийн 4 (дөрвөн) жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
- Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
- Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
- Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
- Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
1.2.Тусгай шаардлага:
1.Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2.Мэргэжил: Бизнесийн удирдлага-1, Эрх зүйч -1, Хэвлэл мэдээллийн технологи, Мэдээллийн технологи-1;
Жич: Хэвлэлийн технологийн салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, нягтлан бодогч, менежмент, маркетинг, эрх зүйч, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн технологийн мэргэжлүүдээр мэргэшсэн бол давуу тал болно.
3.Туршлага: Мэргэжлээрээ нийтдээ 8-аас доошгүй жил ажилласан байх;
4.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;
2.Бүрдүүлэх материал
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (И-Монголиагаас);
- Боловсролын диплом , үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификат (И-Монголиа цахим систем эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар);
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа (И-Монголиагаас);
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа (И-Монголиагаас);
- Компанийн хараат бус гишүүнд тавигдах тусгай болон нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.
3.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1-р байрны 506 тоотод хүлээн авна.
Утас: Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Ундраа (+976-99171400)
4.Анхаарах зүйлс:
1.Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэгт гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
2.Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
3.Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
5.Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6.Mатериал хүлээж авсантай холбоотой үйлдвэрийн газар, компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
7.Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
“ТӨРИЙН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Сэтгэгдэл (869)