Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр 15.00 цагаас Улаанбаатар хотноо тоглоно. FIBA эмэгтэйчүүдийн Азийн аваргын В дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монголд эхэлсэн бөгөөд Монгол, Тайвань, Хонгконг гэсэн гурван өрсөлдөж байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр Тайвань болон Хонгконгийн шигшээ багууд тоглож, Тайвань өрсөлдөгчөө 92-47 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ.
Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг Хонгконгийн эсрэг тоглоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүслэн, Б.Өнөрзаяа, М.Булбул, Ц.Болорцэцэг тэргүүтэй өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн шилдгүүд багтжээ. Харин ахлах дасгалжуулагчаар дээд лигийн аварга, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ч.Ижилболд ажиллана
Сэтгэгдэл (2)