2025 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байна.
Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд Халх голын сав нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-2 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 12-ноос дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ. 11.16-нд сэрүүхэн байна