"Орос Украинаас булаан авсан Запорожжийн цөмийн станцын үйл ажиллагааг дахин эхлүүлэх нь аюултай. Украин хяналтаа сэргээвэл энхийн цагт хоёр жил хүртэл хугацаа шаардагдана" гэж зургаан реактор бүхий асар том талбайтай уг цөмийн станцыг ажиллуулдаг "Энергоатом" компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэв.
"Энергоатом"-ын гүйцэтгэх захирал Петро Котин ярилцлага өгөхдөө, хөргөлтийн ус, боловсон хүчин, орж ирж буй цахилгаан хангамж зэрэг нь дахин аюулгүй эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээс өмнө даван туулах ёстой том бэрхшээлүүд байх болно" гэжээ.
Европын хамгийн том цөмийн реактор болох Запорожжиа станцын ирээдүй бол Украины дайныг зогсоох аливаа хэлэлцээрийн чухал хэсэг юм. Уг станц 2022 оны хавар Орост эзлэгдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс хэдэн сарын дараа хаагдсан. Гэвч эл газар Днепр мөрний ойролцоо мөргөлдөөний голомтод хэвээр байгаа нь авул тарьж буй.
Орос улс энэ сайтыг хэвээр үлдээж, хэзээ гэдэг нь тодорхойгүй ч дахин ажиллуулах бодолтой байгаагаа мэдэгсэн. Оросын цөмийн оператор "Росатом"-ын тэргүүн Алексей Лихачев хоёрдугаар сард "цэрэг, улс төрийн нөхцөл байдал зөвшөөрвөл дахин эхлүүлнэ" гэж мэдэгдсэн нь үүнийг батална.
Үүний зэрэгцээ Доналд Трамп уг станцыг хяналтандаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч боломж хомс юм. Котин хэлэхдээ, "Энергоатом" үйлдвэрийг дахин эхлүүлэхэд бэлэн байгаа ч Оросын цэргүүдийг зайлуулж, талбайг мина, цэрэггүй болгох шаардлагатай гэжээ.
Л.Баяр