Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн цэргүүд Оросын Белгород мужид идэвхтэй ажиллагаа явуулж байгааг анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрлөө.
"Бид дайсны нутаг дэвсгэр дэх хилийн бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулсаар байгаа. Үүнийг туйлын зөв гэж бодож байна. Дайн хаанаас ирсэн тэр зүгтээ буцах ёстой" гэж тэр даваа гарагт хэлэв.
Өнгөрсөн жил томоохон довтолгоо хийсний дараа Украин ОХУ-д багахан газар нутгийг эзлээд буй нь ийн баттаай болов. Зеленский ОХУ-ын Курск мужийг мөн дурдсан. Гэвч өнгөрсөн сард ОХУ уг мужийг эргүүлэн авсан юм.
Украины Сумы болон Харьковын хилийн бүс нутгийг хамгаалж, фронтын өргөн шугамын бусад хэсэгт, ялангуяа зүүн Донецк мужид үзүүлэх дарамтыг бууруулах нь "гол зорилго" гэж Зеленский хэлэв.
ОХУ одоогоор Москва Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг хяналтандаа байлгаж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (758)