Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт тахианы махан фахита хийх жорыг хуваалцаж байна.
Орц:
- Тахианы цээж мах- 2ш
- Улаан сонгино- 1г
- Улаан амтат чинжүү- 1ш
- Тортилла- 6ш
- Салса- 230г (улаан лооль, чили, кориандр, сонгино, сармис, хар перец)
Соусны орц:
- Утсан паприка- 1х.х
- Кориандр- 1х.х
- Сармис- дунд зэргийн 2ш
- Оливын тос- 2х.х
- 1ш лаймны шүүс
- Табаско эсвэл Срирача- 4-5 дусал
Эхлээд паприка, кориандр, сармис, оливын тос, лайм, табаскогоо холино. Бэлэн болсон соусандаа тахианы цээж мах, сонгино, амтат чинжүүгээ хийж 10-20 минутын турш амраана. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халааж хуурч болгоно. Ингээд бэлэн болсон хоолоо тортилландаа ороож, салсагаар амталж иднэ.
Сэтгэгдэл (2)