Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй хаягдсан автомашиныг зөөж хураах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон зургаан автомашиныг зөөвөрлөжээ.
Байршлаар нь тодруулбал,
- X хороо, Дэнжийн 32 дугаар гудамжинд байрлах хоёр автомашин
- XIX хороо, Тахилтын 1 замын хажууд зогссон автомашин
- VIII хороо, Баруун тасган А-17 “Star” дэлгүүрийн гадна талд байрлах хоёр автомашин
- IV хороо, 30а байрны зүүн талд байрлах нэг автомашиныг тус тус эзэмшигчтэй нь холбогдож газрыг чөлөөлжээ.
Сэтгэгдэл (684)