БАРИМТ 1
Плов буюу Пилаф бол махан дээр будаа жигнэж хийдэг дорнын ард түмний хоолны төрөл юм.
БАРИМТ 2
Пловын нэг онцлог шинж чанар нь амьтаны эсвэл ургамлын гаралтай өөх тос нэмснээр будаа нь хоорондоо наалдахаас сэргийлдэг, үйрмэг чанартай болдог.
БАРИМТ 3
Уг хоолны нэр нь санскрит хэлний पुलाक pulâka («будааны бөмбөлөг») гэх үгнээс гаралтай, цаашлаад хинди पुलाव pulāu/palāu, → перс. پلو polov («бэлдсэн будаа»), туркаар pilâv («болгосон будаа»), оросоор плов гэж дуудна.
БАРИМТ 4
Пилафыг дундад зууны үеийн араб, перс уран зохиолын дурсгалт "Мянга нэгэн шөнө" -д, мөн Персийн алдарт эмч Авиценна (980-1037) -ийн бүтээлүүдэд эм гэж дурдсан байдаг.
БАРИМТ 5
Плов болон түүнтэй төстэй хоол нь Ойрхи Дорнод, Баруун Ази, Балкан, Карибын тэнгис, Өмнөд Кавказ, Төв Ази, Зүүн Африк, Зүүн Европ, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн хоолонд түгээмэл байдаг. Эдгээр газруудад тэдгээрийг өөрийн үндсэн хоол гэж үздэг.
БАРИМТ 6
Монголд уг хоолтой төстэй нь будаатай хуурга юм.
БАРИМТ 7
Төв Азийн узбек, тажик, туркмен, киргиз, афган, түүнчлэн перс, азербайжанчуудын гол үндэсний хоол гэгддэг.
БАРИМТ 8
2016 онд Узбек, Тажикийн пловыг ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын өв гэж хүлээн зөвшөөрсөн. Эдгээр ард түмний амьдралд чухал үйл явдлууд (хурим, хүүхэд төрүүлэх, оршуулах ёслол) нь пловгүйгээр төсөөлхийн аргаггүй.
БАРИМТ 9
Эдгээр улсуудад өдөр тутмын амьдралд эмэгтэйчүүд гэрийн плов бэлтгэдэг; Олон тооны хүмүүст зориулсан пловыг эрэгтэйчүүд эсвэл уригдсан плов хоол хийх мастерууд бэлддэг байна.
БАРИМТ 10
Плов хоолонд үзэм, лууван, сонгино, сармис болон үхэр эсвэл хурганы мах, будаа зэргээс бүрддэг. Бүс нутгаас хамааран плов хоолны өөр өөр хувилбарууд байдаг.
БАРИМТ 11
Плов хийх будаа их чухал үүрэгтэй байдаг учраас будааны чанар, сорт их чухал. Зарим тогооч "басмати" будаа хэрэглэхийг илүүд үздэг, учир нь энэ төрлийн будаа "хөнгөн, сэвсгэр, салангид" хэвээр үлддэг плов бэлтгэх нь илүү хялбар байдаг.
БАРИМТ 12
Гэсэн хэдий ч бусад төрлийн урт үр тарианы будаа бас ашиглагддаг. Гадаргуугийн цардуулыг арилгахын тулд будаа нь хэрэглэхийн өмнө сайтар олон удаа зайлж угаагаад дэвтээдэг. Пловыг хонины болон ухрийн махны шөлөн дээр жигнэж чанаж болгодог.
Сэтгэгдэл (630)