Стратегийн ордын асуудал сөхөгдөж буй цаг үед зарсан, үрсэн нь ч дэлгэгдэж байгаа. Тэрхүү 39 стратегийн ордын жагсаалтад "Төгрөг нуур"-ын орд багтана. Эл ордын хайгуулыг 1983 оноос хойш хийсэн агаад 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон юм билээ. Гэвч энэ орд Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын гараар ороод үрэгдсэн гэдгийг ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал учирласан.
Бүр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгад холион бантан хийсэн асуудлаа шийд гэж "7 хоног" өгсөн. Гэтэл энэ нь Х.Баттулгад төдий л өвдөлт мэдрүүлээгүй л болов уу. Өгсөн хоногуудынх нь тоо гүйцэж байдаг. Чимээ имээгүй л байна. Тиймээс Засгийн газар хуулийн хаалга татаж орох л болов уу. Бас л зөөлөн хандаж байгаа юм шүү.
Тэнд "Төгрөг энержи" компани 4 лиценз эзэмшдэг. Төгрөг нуурын ордыг зарсан нь Х.Баттулгын "үнэн" гээд хэлчихсэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан нь үнэн гэж байгаа. Эл асуудал юу болж шийдэгдсэнийг, шийдэгдэхийг удахгүй бид хараад л өнгөрөх биз.
Төрийн тэргүүн байсан хүн нь хууль тогтоох байгууллагад ороод суучихсан "байгалийн баялагийг худалдагч, хумслагч" болоод байж байгаа нь хоржоонтой л юм. Хуулийн өмнө очихоосоо өмнө гэж "гүн хүндэтгэлтэйгээр өргөн барьсан 7 хоног" ч дууслаа даа, хөөрхий.
Сэтгэгдэл (751)