БАРИМТ 1
Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
БАРИМТ 2
1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
БАРИМТ 3
Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурорийн байгууллагад ажилсан.
БАРИМТ 4
Харин 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ
БАРИМТ 5
Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
БАРИМТ 6
Мөн Дайны эрсдэлийн даатгал нэрээр олон тэрбум төгрөгийн асуудалд орж, ял эдлээд гарч ирсэн МИАТ-ийн Ч.Хоролсүрэнгийн үеэл гэдгээр нь олон нийт мэддэг.
БАРИМТ 7
Тэрбээр Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
БАРИМТ 8
2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байна.
БАРИМТ 9
Хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35-аас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Иймд тус асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
БАРИМТ 10
Түүнийг өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхий прокуророор томилж байв.
Сэтгэгдэл (673)