БАРИМТ 1
1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 2
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 3
Дөрвөн хүүхэдтэй.
БАРИМТ 4
2004 онд Эх орон намаас гарч Ардчилсан намд элссэн. Энэ л цагаас түүний улс төрийн замнал эхтэй.
БАРИМТ 5
2017 онд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон.
БАРИМТ 6
Самбо бөхийн Дэлхийн аварга. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
БАРИМТ 7
Тэрбээр түүхэндээ дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тодруулбал, 2004-2016, 2024 онуудад УИХ-ын гишүүний албанд зүтгэж буй.
БАРИМТ 8
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албыг хашжээ.
БАРИМТ 9
1990-2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал, 1997-2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал, 1999-2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал байсан.
БАРИМТ 10
1986-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач байв.
БАРИМТ 11
2006 оноос Монголын Жүдо Бөхийн Холбоог удирдаж, энэ хугацаанд үндэсний шигшээ багийн тамирчид маань 2008 онд Бээжингийн олимпоос алт, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай эх орондоо ирсэн бол 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны эмэгтэй дэлхийн аваргаа өлгийдөн авсан.
БАРИМТ 12
1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан.
БАРИМТ 13
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2021 онд ОХУ-ын Дүрслэх Урлагийн Академийн «Хүндэт академич», 2021 онд БНСУ-ын Ён Ин Их сургуулийн «Хүндэт доктор» цолыг тус тус хүртжээ.
БАРИМТ 14
Тэрбээр айлын дундах бөгөөд дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй.
БАРИМТ 15
Х.Баттулга бол УИХ-ын гишүүд дундаас ганцаараа дунд сургуулийн боловсролтой нэгэн. Олон их сургууль төгссөн мянга мянган хүн түүний ард алхаж байна.
БАРИМТ 16
Байнгын дасгал хөдөлгөөн хийж, фитнесст явдаг.
БАРИМТ 17
Түүний аав Жигмэдийн Халтмаа нь Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул нэгэн байв. Мөн Амад дайчин, бөхийн нэрт засуул хүн байв.
Сэтгэгдэл (826)