Уншигч та бүхэнд амралтын өдөр болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
"Сүүлчийн бороо" /нугасны ан/ мета драмын жүжиг
Хаана: РЦНК
Хэзээ: 2025.04.12 19:00
Тасалбар: 30-80.000 төгрөг
Тайлбар: "СҮҮЛЧИЙН БОРОО" /нугасны ан/ нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн жүжиг. Гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэнч байдал, хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага зэрэг асуудлууд түүнийг тойрон эргэлдэнэ.
Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг.
Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна.
“ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжиг
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 2025.04.12 19:00
Тасалбар: 40-180.000 төгрөг
Тайлбар: Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
Өнгөрөгч 2024 онд нийт 34 удаагийн тоглолтыг үзэгч түмэндээ толилуулж гадаад болон дотоод зочид төлөөлөгчид, мэргэжлийн шүүмжлэгч судлаачдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд дахин УДЭТ-ын тайзнаа тоглогдоход бэлэн боллоо.
"SAMSARA" Тэртээх хоёр зүрх драмын жүжиг
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2025.04.12 19:00
Тасалбар: 40-180.000 төгрөг
Тайлбар: Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулна. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна . Тэдний төгсгөл юу байх бол? Дээшээ юу? Доошоо юу?
ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2025
Хаана: AIC STEPPE ARENA
Хэзээ: 2025.04.12 11:00
Тасалбар: 20-100.000 төгрөг
Тайлбар: Энэхүү тоглолтонд Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчид оролцон циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээх болноо.
-"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт-
Хаана: ГАН ЗАМ ПАЛАС
Хэзээ: 2025.03.29 17:00
Тасалбар: 55.000 төгрөг
Тайлбар: Цагаан лавай чуулгийн "NOMADIC LEGEND"ардын урлаг,өв соёлын тоглолтоо сар бүрийн тодорхой хуваарьт өдрүүдэд 18.00 цагт тоглож байна.Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг,ардын бүжиг,бие биелэгээ,хөөмий магтаал,морин хуур,цамын бүжиг,уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.
Сэтгэгдэл (2)