"Pro” театрын уран бүтээлчид Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолоор бүтээсэн “Сүүлчийн бороо” хэмээх мета драмын жүжгийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглож байна. Энэхүү жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн бүтээл юм. Жүжгийг Б.Анхбаатар найруулж, гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
Ийнхүү уншигч та бүхэнд “Сүүлчийн бороо” жүжгийн үеэрх фотог хүргэж байна.
Сэтгэгдэл (1)