“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарт Эх-2025" Спортын VII наадам 2025 оны 4-р сарын 06-13 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Спортын VI наадмын шилжин явах цомын эзэн XII сарын "Super stars” багийн нэрэмжит тус наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд тус спортын наадамд “Шонхорууд", "Арга Билэг", "Марта", "Цоглог", "Яргуй", "June Angels “, “Долоон Бурхан", "Нархан", "Diamonds”, "ГооДаль", "Ягаан цэцэгс", "Super Stars” “Багахангай", "Налайх" , “Дархан" гэсэн 15 баг тамирчид оролцож байна. Энэ жилийн хувьд орон нутгаас Дархан хотын баг анх удаа оролцож байгаа юм.
"Алдарт Эх-2025" Спортын VII наадмын ерөнхий шүүгчээр ОУСМ С.Эрдэнэтуяа ажиллаж байгаа бөгөөд спортын үндсэн 5 төрлөөр (НЭМЭХ +, ХАСАХ - ) насны ангилал нийт 30 багийн 1000 орчим тоглогч тамирчид оролцож байна.
Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Алунгоо Эх" ТББ, "Алдарт эх" цахим нэгдлийн баг хамт олон ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)