Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн хугацаанд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 24.7 хувь нь 4 сард, 54.2 хувь нь 4-6 саруудад гарсан байна.
Тухайн хугацаанд тохиолдсон ой, хээрийн түймрийн 83.7 хувь нь Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Булган, Төв, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Иймд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд дээрх бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл (643)