"Тэнүүн" энтертайнмент МҮБХ-той хамтран урь хожид байгаагүй өвөрмөц "Монголын хүчтэн" барилдааныг зохион байгуулахаар болжээ. Уг барилдаанд бөхчүүд цолоороо багт хуваагдах бөгөөд гурван шатны барилдаанд хасагдах журмаар барилдах юм.
Оролцох бөхчүүдийг үзэгчдийн саналаар шалгаруулах ажээ. Хэрэв та дэмждэг бөхдөө саналаа өгөхийг хүсвэл ЭНД дараарай.
Нэгдүгээр шатанд үзэгч, дэмжигчдээс хамгийн их санал авсан зургаан Аймаг, цэргийн арслан Улсын начингуудтай барилдах юм. Тэдний ялсан баг нь хоёрдугаар шатанд Улсын харцагуудтай, ялсан нь сүүлийн шатанд Улсын заануудтай барилдах ажээ. Барилдааны шагналын сан 140 сая төгрөг байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (702)