Өнгөрсөн сарл Израилын цэргүүд Газын зурваст онцгой байдлын ажилтан, эмч зэрэг 15 хүнийг шалтгаангүйгээр хөнөөсөн хэрэг гарсан. Халдлагын үеэр 12 метрийн 100 гаруй удаа гал нээсэн болохыг судалгааны байгууллага баталгаажуулсан байна.
Гуравдугаар сарын 23-нд Рафах хотын ойролцоо авто зам дээр болсон уг үйл явдал болон түүнээс өмнөх мөчүүдийг харуулсан 19 минутын видео бичлэгийг хоёр аудио шинжээч шалгажээ. Судалгааны үр дүн нь Палестины "Улаан хавирган сар" нийгэмлэгийн ажилчдын хэлсэн "маш ойрын зайнаас онилсон" гэсэн мэдэгдлийг баталж байна.
Дөрөвдүгээр сарын 5-нд Израилын армийн албан тушаалтан хэлэхдээ, агаарын бичлэгт цэргүүд "холоос" гал нээж байгааг харуулсан гэжээ. Изриалын армийн хэвлэлийн төлөөлөгч халдлагыг шалгаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн зургаа нь ХАМАС бүлэглэлтэй холбоотой гэж удаа дараа мэдэгдсэн ч нотлох баримт гарч ирээгүй л байна.
Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, Израилын цэргийн хүчнийхэн амиа алдсан эмч нарыг булсан бөгөөд нэгнийх нь гар утсанд хэргийн нотлох баримт үлджээ.
Ослын үеэр амиа алдсан эмч Рифаат Радваны гар утсанд үлдсэн видео бичлэгт Изриалын цэргийн цуваа тэдний ойр орчимд явж байгааг харуулсан. Мөн халдлага хэрхэн болсныг батлах бүхий л нотлох баримтууд түүний гар утсанд байв. Мэргэжилтнүүд гар утасны микрофоноос буун дууны зайг хэмжихийн тулд дууны долгионы хэлбэр, спектрограмм ашигласан гэж BBC Verify-д мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)