FIBA эмэгтэйчүүдийн Азийн аваргын В дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад эхэлсэн бөгөөд Монгол, Тайвань, Хонгконг гэсэн гурван өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр Тайвань болон Хонгконгийн шигшээ багууд тоглож, Тайвань өрсөлдөгчөө 92-47 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан.
Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эхний тоглолтдоо 65-57 гэсэн харьцаатай Хонгконгийг буулган авч FIBA буюу Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэмцээний анхны хожлоо эх орондоо авлаа. Энэхүү тоглолтын шилдгээр Б.Болор-Эрдэнэ тодорсон бөгөөд 16 оноо, 10 самбар авчээ. Мөн Б.Цацрал 12 оноо, 5 самбар, О.Хулан 15 оноо, 8 самбар, Н.Нандинхүсэл 12 оноо, 7 самбар авч багаа хожилд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэв.
Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг 15:00 цагаас Тайванийн эсрэг тоглоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар дээд лигийн аварга, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ч.Ижилболд ажилллаж байна.