Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар өчигдөр орой 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 44.78 101.06. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 32км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс Зүүн урд зүгт 51км, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс баруун урд зүгт 52км.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" тухай мэдээллээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.