Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улиралд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах болсоныг өнөөдөр зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү лигт Азийн сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Макао, Хонгконг зэрэг улсын лигийн аварга багууд өрсөлддөг байна.
Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны буюу энэ улирлын аваргаар тодорсон баг ирэх 9 сард эхлэх Зүүн азийн супер лигт өрсөлдөх болжээ.
East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд хэсгийн шатанд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм.
Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. Тус лигийн тэмцээнд МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд нэгдсэнээр Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм.
EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм. Тус лигийн тэмцээний албан ёсны хуваарь ирэх 6 сард тодорхой болох бөгөөд 9 сараас лигийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх аж.
Зүүн азийн супер лигийг тэмцээнийг дэлхий нийтэд 200 гаруй улсад шууд дамжуулалт хийдэг бөгөөд, давхардсан тоогоор 10,4 тэрбум үзэлтийг хамардаг гэдэг судалгаа байна. Мөн нэг тоглолтыг дунджаар шууд дамжуулалтаар 9 сая хүн үздэг байна.