"Хөх сувд-2025" мөсний баярыг Хөвсгөл нуурын эрэг, Хатгал тосгоны "Хайчийн ам"-д хоёрдугаар сарын 13-23-ны хооронд есөн өдрийн турш зохион байгуулахаар болсныг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Мөсний баярын үеэр тэшүүрийн тэмцээн, үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт, яруу найргийн наадам, дархад бөөгийн галын тахилга, сур харваа үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэргийг хөтөлбөртөө багтаасан байна.
Өнгөрсөн жилийн баяр хоёр өдөр үргэлжилсэн агаад дотоод, гадаадын нийт 50,000 хүн зорьж очжээ.
"ХӨХ СУВД-2025" МӨСНИЙ БАЯРЫН ХӨТӨЛБӨР