Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Украины Киев хотод айлчилж, Украинтай 100 жилийн хугацаатай гэрээ байгуулж, тус улсыг цаашид дэмжиж, хүчирхэгжүүлэхээ амлав.
Түүний пүрэв гарагт хийсэн айлчлал нь Украины батлан хамгаалах систем Оросын нисгэгчгүй онгоцны довтолгоог таслан зогсоосны дараах чанга дэлбэрэлт, агаарын довтолгооны дуут дохиотой үед болсноороо онцлогтой.
Одоогийн байдлаар уг дайнд амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тоо нэг сая даваад буй. Гурав дахь жилээ үргэлжилж байгаа дайны явц Украинчуудын хувьд тааруу үр дүнтэй буй. Тэд одоогоор зүүн хэсэгтээ газар нутгаа бүрэн алдахад хүрсэн.
Ирэх даваа гарагт албан тушаалаа авах гэж буй Доналд Трамд тус улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ бууруулж магадгүй байгаа энэ цаг үед Их Британийн амлалтыг гэрэл асаав.
Украины санхүүгийн хамгийн том дэмжигч болох АНУ Украиныг Оростой эвлэрэхийг шахаж эхлэх вий гэж болгоомжилж байгаа тул Зеленский гол холбоотнуудын аюулгүй байдлын баталгааг чангатгахыг хүсэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн.
Л.Баяр