АНУ-ын Лос-Анжелес хотод болсон "аймшигт" ой хээрийн түймрийн дараа Өмнөд Калифорниаг сэргээн босгох ажил эхэлжээ. Уг ажилд Холливудын томоохон алдартнууд нэгдэж, дэмжлэг үзүүлж байна.
Пүрэв гарагт гарсан мэдэгдэлд дурдсанаар, дуучин Lady Gaga , Billie Eilish , Finneas , Jelly Roll , Green Day нарыг нэгдүгээр сарын 30-ны пүрэв гаргийн 18:00 цагт "Intuit Dome"-д болох "FireAid" нэртэй нэг шөнийн хандивын тоглолт зохион байгуулах гол хүмүүс хэмээнзарлав.
Мөн тэдэнтэй Earth, Wind & Fire, Gracie Abrams, Gwen Stefani, Joni Mitchell, Katy Perry, Lil Baby, P!nk, Red Hot Chili Peppers, Rod Stewart, Sting, Stephen Stills, Stevie Nicks, Tate McRae болон олон жүжигчид нэгджээ. Нэмэлт уран бүтээлчдийг удахгүй зарлах аж.
Л.Баяр