Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.
Тэрбээр яриандаа "2-3 жилийн дараа Монгол Улсад тог тасарна гэдэг асуудал байхгүй болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 34 жил үйлдвэр бариагүйн бурууг 3 сар болж байгаа Эрчим хүчний хороо, Т.Доржхандад хариуцлага тооцно гэж ярьж байгаа нь буруу л даа. 2-3 жилийн дараа эрчим хүчээр дотоодоо хангаж чадаагүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол монголын улс төрөөс явахад бэлэн байна" гэж дурдлаа.