Монгол үндэсний бөхийн ирээдүй, өв соёлын хамгийн том дайсан нь допинг болоод буй. Анх дархан аварга А.Сүхбатаас допинг илэрч байсан бол өдгөө энэ тоо 40 гаруй болжээ. Сайн барилдаж буй нэгнээ допингтой гэж харддаг бараан цаг үе хэдийнэ ирсэн.
Өмнө нь улиралд нэг удаа түүврийн аргаар эсвэл Улсын баяр наадмын дараа л шинжилгээ авдаг байсан бол одоо сар болгон шинжилгээ авдаг болгох ажээ.
Өнгөрөгч 2024 оны баяр наадамд дөрөв давсан Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр нарын шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Түүнчлэн 2023 онд түрүүлсэн М.Бадарчаас допинг илэрч цолоо хураалгаад байгаа билээ.
Л.Баяр