Польшийн Ерөнхий сайд Доналд Туск Оросыг дэлхий даяар "терроризм" төлөвлөж байна гэж буруутгав. Тэрбээр лхагва гарагт Орос улс "агаарын алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ дэлхийн өнцөг булан бүрд нисэх онгоцыг сүйрүүлж болзошгүй галт тэсрэх бөмбөгтэй халдлагыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Туск Варшавт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Орос улс зөвхөн Польшийн эсрэг ч биш бусад улсад заналхийлсэн агаарын терроризмын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн болгоомжлол үнэн болохыг хамгийн сүүлийн үеийн мэдээлэл баталж байна" гэж мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Өнгөрсөн долдугаар сард Английн Бирмингем дэх агуулах болон Лейпцигийн нисэх онгоцны буудлын талбайд DHL-ийн илгээмж шатсан юм. Лейпцигт илгээмжийг онгоцонд ачих гэж байсан бол Бирмингемд илгээмж шатахаасаа өмнө онгоцноос агуулахад ирсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Польшоос өөр хоёр шатаах төхөөрөмж олдсон бөгөөд барууны удирдагчид болон тагнуулын ажилтнууд "илгээмжээр тэсрэх бөмбөг байрлуулах" уг ажлыг Оросын талд зохион байгуулсан гэж үзэж байгаа аж. Тэдний дараагийн бай АНУ байх магадлалтай гэнэ.
Энэ долоо хоногийн эхээр Нью Йорк Таймс сонинд гарсан мэдээнд Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Оросын ГРУ цэргийн тагнуулын өндөр албан тушаалтнуудын яриаг чагнасан гэжээ.
Л.Баяр