БАРИМТ 1
22 настай.
БАРИМТ 2
Австралийн Сидней хотод пиар болон сэтгэл судлалаар суралцдаг.
БАРИМТ 3
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын зээ хүү. Гэвч тэр өвөө С.Баяраараа овоглодог.
БАРИМТ 4
Түүнийг жүжигчин Д.Хүрэлхүүгийн бага охин Х.Сүрэнтэй үерхдэг гэх яриа хэдэн жилийн өмнө тарж байв. Удалгүй өөр нэг цуурхал тарсан нь тэр ОХУ-д сурдаг, Монголын нөлөө бүхий эрхмийн охинтой үерхдэг болж таарсан.
БАРИМТ 5
Тэрбээр 2019 онд Английн Сомерсет хотын "Millfield" ахлах сургуулийг дүүргэжээ.
БАРИМТ 6
Ковидын үед МУИС-д суралцаж байсан.
БАРИМТ 7
Мөн тэрбээр Монголын хөлбөмбөгийн U-19 насны шигшээ багийн тоглогч байсан.
БАРИМТ 8
Хананд авиралт, снөубордын спортоор хичээллэдэг.
БАРИМТ 9
Гитар тоглодог. Дуу хөгжимд үнэн голоосоо хайртай.
БАРИМТ 10
Шоуны оролцогч дуучин АМРА-г харж явдаг.
БАРИМТ 11
Англид ахлах сургуулийн багт хөлбөмбөг тоглодог байсан. Мөн чөлөө заваараа хөлбөмбөгийн тоглолт үзэх дуртай.
БАРИМТ 12
Тэрбээр аялж, төрөл бүрийн спортоор хичээллэн үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг нэгэн.
Сэтгэгдэл (6)