Литва, Беларусийн хилийн ойролцоо сургуулилт хийж байгаад сураггүй болсон АНУ-ын дөрвөн цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж АНУ-ын арми лхагва гарагт мэдэгдэв. Тэдний сууж явсан хуягт машин нь усанд живсэн байдалтай олдсон юм.
Цэргүүд мягмар гаргийн 16:45 (ET 10:45) цагт Пабраде хотын ойролцоох бэлтгэлийн талбайгаас сураггүй алга болсон гэж Литвын Зэвсэгт хүчин Лхагва гарагт мэдэгдэв.
Лхагва гаргийн орой цэргүүдийн унаж явсан M88 хуягт машиныг сургалтын талбайгаас олжээ.
“Америкийн арми, Литвийн Зэвсэгт хүчин болон Литвийн бусад эрх баригчид хайсны эцэст уг машиныг сургалтын талбайн усанд живсэн байсныг илрүүлсэн. Цэргүүдийг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Тэд 1-р бригадын 3-р явган цэргийн дивизийн цэргүүд байсан бөгөөд алга болох үедээ тактикийн бэлтгэл хийж байсан гэнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (10)