Миамигийн нээлттэй тэмцээнээр Их дуулгын таван цомтой Польшийн Ига Свиатеш Филлиппиний залуу тамирчин Александра Эалад ялагдлаа. 19 настай дэлхийн чансааны 140 жагсаж буй А.Аэла нэг цаг, 39 минут үргэлжилсэн тоглолтын эцэст өрсөлдөгчөө 6:2, 7:5-аар буулган авлаа. Цагаан хуудсаар Майамид оролцож байгаа тэрбээр эхний даваанд АНУ-ын Кейт Волинетсийг дараа нь Латвийн Елина Остапенко, Австралын Их дуулгад өнгөлөөд удаагүй АНУ-ын Мэдисон Кейс нарыг ялж, дуулиан тарьжээ.
Харин шөвгийн 16-д Испанийн Паола Бадоса нурууны бэртлийн улмаас өрсөлдөх боломжгүй болсноор Александра шөвгийн наймд шалгарч үлдсэн байна.
Шөвгийн наймд Польш бүсгүйг буулган авснаар WTA-гийн цуврал тэмцээнд хагас шигшээд шалгарсан анхны Филиппин тениисчин болж байна. Түүнтэй АНУ-ын Жессика Пегула хагас шигшээд өрсөлдөнө.
Энэ амжилтаараа ирэх долоо хоногт шинэчлэгдэх чансаагаар ТОП 100-д багтах нь тодорхой боллоо.
А.Эала 2022 онд АНУ-ын нээлттэй тэмцээний охидийн ангилалд түрүүлж байжээ. Энэ үеэс мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн тэрбээр 2023 оны зургадугаар сард Испанийн нэрт теннисчин Рафаель Надалийн академийг амжилттай төгссөн.
Б.Сарнай
Сэтгэгдэл (3)