УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа бүх зүйлийг хийж амжихгүй. Гол асуудлууддаа л анхаармаар байна. Жишээлбэл, Монгол Улс уул уурхайн эдийн засагтай орон. Энэ чиглэлийн бодлого хаана явна вэ. Баялгийн сан амилах юм уу. Стратегийн ордууд чинь ямар байдалтай байна вэ. Сайдасаа даваад БЭТ гэдэг нэг нөхөр орчилчихож байгаа.
Ногоон эдийн засаг гээд яриад байдаг боловч моодны үг болж хэрэглээд байна. Тодорхой төрийн бодлого хэзээ гарах вэ. Хөрөнгө оруулалт татъя гэхээр хууль эрх зүйн орчин тодорхойгүй байна" гэв.
Сэтгэгдэл (1)