Өнгөрөгч пзрэв гарагт ХҮН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болох Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нарын хооронд зодоон болсон гэх мэдээлэл гарав. Тэгвэл бид та бүхэнд "Төрийн ордонд болсон түүхэн зодоонууд"-ыг эргэн сануулж байна.
П.Наранбаярын хувьд "нүд нь хөхөрч, хоёр оёдол тавиулсан" байдалаа санамсаргүй явдал байсан гэж тайлбарласан.
Энэ асуулдаар сэтгүүлчид тодруулахад тэрбээр, "Зодоон болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Зодоон гэдэг бол хоёр талаасаа зодолдохын нэр шүү дээ. Тийм балай юм юу гэж Төрийн ордонд болох билээ дээ. Зодооны хэмжээнд болсон тийм аймар зүйл байхгүй, ярилцаж байх явцад л ийм жижиг зүйл боллоо. 1.2 тэрбум төгрөгийн төслийн асуудал үүнд хамаагүй. 120 сургуульд хэрэгжиж байгаа төсөл бол өөрсдийнх нь зарцуулах зүйл. Өмнөх сайдын үед ч хэрэгжижи байсан төсөл. Сургуулийн менежмент сайжирч байж сургалтын чанар сайжирна шүү дээ. Өчигдөр болсон үйл явдал дээр цагдаад гомдол мэдүүлээгүй. Санамсаргүй тохиолдлоор хөмсөг задарч, хоёр оёдол тавиулсан" гэлээ.
Дээрх үй явдал ХҮН-ын нэр хүндэд хамаатай тул П.Наранбаяр сайд хаацайлаад өнгөрөв бололтой. Тэдний дунд зодоон болсон бол Төрийн ордонд болсон түүхэн зодооны түүхийг зузаатгана. Гэхдээ олны амнаас "тэр тэрэнтэйгээ зодолдсон" гэх яриа цөөнгүй гарч байв. Гэвч баримтгүй, гэрчгүй тул энд бичихэд нийцгүй билээ.
У.Хүрэлсүх ерөнхийлөгч Г.Баярсайхан гишүүнийг тулаанд дуудсан нь
2012 онд наймдугаар сард одоогийн ерөнхийлөгч, тухайн үеийн УИХ-ын У.Хүрэлсүх асуудлаа шийдье гэж дуудсан ч Г.Баярсайхан гишүүн өмнөөс нь заамдаж авсан. Улмаар Г.Баярсайхан "Миний шалчигнах чамд хамаагүй. Би УИХ-ын гишүүний дархан эрхтэй" гэж заамдсан байна. У.Хүрэлсүх гишүүн ч "Би ч гэсэн УИХ-ын гишүүн" гэснээр зодоон үүсч байв.
УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна хэмээн шуугиан үүсгэсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар бүлгээ байгуулж чадаагүй нь та нарын буруу гэсэн утгатай үг хэлснээс болж АН болон МАН-ын гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөв. Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын даргыг загнадаг чи хэн юм. Ингэж болохгүй” гэсэн нь У.Хүрэлсүхийн дургүйцлийг хүргэсэн аж.
Энэ үйл явдлыг чуулганы танхимын гадаа байсан сэтгүүлчид дүрсжүүлж авсан нь тухайн үед нийгмийг талцуулж байлаа. Г.Баярсайхан гишүүн тухайн үед “УИХ-ын гишүүний эрхэд халдсан тул шүүхэд өгнө” гэдгээ мэдэгдлээ. Ийнхүү МАН-ын бүлэг байгуулах асуудал 2012 оны шинэ УИХ-ын анхны зодооныг үүсгэсэн билээ.
Б.Пүрэвдорж гишүүнй өрөөнд болсон зодоон
2023 оны нэгдүгээр сард News.mn сайтад "Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн зодооныг гэрчлэв" нэртэй нийтлэл орж байв. Нийтлэлд,
Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өнөөдөр зодоон болж, цагдаагийн хамгаалалтад авсан. Түүний өрөөнөөс гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид юу болсныг тодруулахад "Ямар асуудал болсныг УИХ-ын гишүүдээс өөрсдөөс нь асуу. Тэр хүмүүс дуудлага мэдээлэл өгсөн байх. Би юу ч мэдэхгүй байна. Ардчилсан намын хоёр гишүүн хоорондоо маргалдсан" гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Ц.Цэрэнпунцагтай маргалдаж, үг шидэлцсэн. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Гишүүдээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг дэмжээд өгмөөр байна. Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүд янз бүрийн банктай холбоотой, лоббид нь орчихсон байна уу. Банкны салбарт өрсөлдөөн оруулж ирэх, Хөрөнгө оруулалтын банк орж ирснээр арилжааны банкны эх үүсвэрүүд банк дээрээ үлдэж, хувь хүмүүс, хэрэглээнийхээ зээлийг, аж ахуй нэгжүүд бизнесийнхээ зээлийг арилжааны банкнаас авах эх үүсвэр сулрах давуу талтай. Банкнууд л явуулахгүй байсан. Энэ гишүүд дэмжихгүй байна. Сонгогчид ч харж байгаа байх. Б.Пүрэвдорж гишүүнээ, амьдрал өдөр хоног, сараар өөрчлөгддөг шүү" гэсэн байдаг.
Л.Баяр
Сэтгэгдэл (30)