Хүний өдөрт уух ёстой усны хэмжээ олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд нас, жин, биеийн хөдөлгөөн, цаг агаар, эрүүл мэндийн байдал гэх мэт нөлөөлдөг.
Ус нь биеийн дотоод эрхтэн тогтолцоонд, биеийн шингэний тэнцвэрийг хадгалах, хоол боловсруулах системийг дэмжих, биеэс хорт бодис гадагшлуулах, булчингийн ажиллагааг сайжруулах, толгой нь өвдөлтийг багасгах, ядралтыг багасгаж, эрч хүчийг өгдөг байна. Харин биеийн хэмжээ болон хүйсийн ялгаатай байдлаас хамаарж уух усны хэмжээ өөр, өөр байдаг.
(зураг)
Тодруулбал:
-
Эрэгтэйчүүд: Өдөрт 3.7 литр (13 аяга орчим)
-
Эмэгтэйчүүд: Өдөрт 2.7 литр (9 аяга орчим)
-
Хүүхэд (4-8 нас): 1.2 литр (5 аяга орчим)
-
Өсвөр насныхан: 1.6-2.6 литрийн хэмжээтэй ус уух ёстой байдаг.
Биеийн жингээс хамааран тоцоолвол:
Таны биеийн жингийн 1 кг тутамд 30-40 мл ус уухыг зөвлөдөг. Жишээ нь:
-
50 кг жинтэй хүн → 1.5-2 литр
-
70 кг жинтэй хүн → 2.1-2.8 литр
-
90 кг жинтэй хүн → 2.7-3.6 литр орчим хэмжээний ус уух ёстой байна.
Хэрвээ их хөлөрдөг, спортоор хичээллэдэг бол дунджаар 500-1000 мл нэмэлт ус хэрэгтэй байдаг. Харин их халуун, хуурай орчинд байвал илүү их ус уух шаардлагатай.
Өөрийн болон гэр бүлийн гишүүддийнхээ амьдралд зайлшгүй хэвшүүлж, бие махбодийн эрүүл мэндэд ээ хөрөнгө оруулж, ундаа, кофе, согтууруулах ундаа нь усыг орлохгүй, эсэргээрээ усгүйжүүлж болзошгүй байдаг.
Өглөө сэрээд 1-2 аяга бүлээн ус ууж, биеийн жингээс хамааран хоолны өмнө, хөнгөн зуушны дараа гэх мэтээр өдөртөө жигд тарааж уухыг хэвшүүлээрэй.
Өөрийн биеийн онцлогоос шалтгаалан зарим хүнд өглөөд ходоод хоосон үед бүлээн ус ууж чаддагүй төрлийн хүмүүс байдаг. Харин юм идээгүй, ходоод хоосон үед хүйтэн ус уух нь эсрэг болон сөрөг аль алийг нь агуулдаг. Үүнд;
Эерэг нөлөө:
-
Сэргээх, сэргэлт өгөх – Биеийн температурыг бууруулж, сэрүүцүүлэх нөлөөтэй.
-
Шингэний нөхөн төлжилт – Шөнийн турш бие усгүйждэг тул ус уух нь ашигтай.
-
Бодисын солилцоог түргэсгэх – Зарим судалгаагаар хүйтэн ус уух үед бие дулаанаа хадгалахын тулд илүү их калори шатаадаг гэж үздэг.
Харин эсэргээрээ зарим хүнд гарч болох сөрөг нөлөөнд:
-
Хоол боловсруулах эрхтний асуудал – Хүйтэн ус нь ходоод, гэдэсний хөдөлгөөнийг удаашруулж болзошгүй.
-
Судас агшаах – Өглөөний цагаар хүйтэн ус уувал судас агшиж, зүрхний цохилт өөрчлөгдөх эрсдэлтэй.
-
Хамрын салст цочроох – Хүйтэн ус нь зарим хүмүүст хамар битүүрэх, цэр хуралдах шалтгаан болдог.
-
Шүд мэдрэг болгох – Шүд мэдрэг бол хүйтэн ус уухад өвдөх магадлалтай байдаг.
Уухад хамгийн тохиромжтой усны температур нь 30-40 градус орчим бүлээн, өрөөний температуртай ус өглөөд уухад тохиромжтой байна. Энэ нь ходоод гэдсэнд илүү зөөлөн нөлөөтэй, хоол боловсруулах үйл явцыг дэмждэг. Хэрэв дасгал хийх гэж байгаа үед бага зэргийн хүйтэн ус ууж болдог.
Өдөр тутмын амьдралдаа ус сайн ууж хэвшвэл таны биеийн ерөнхий байдал эрс сайжирч, гадаад төрхөнд ч өөрчлөлт орох боломжтой юм. Та өнөөдөр хэдэн стакан ус уусан бэ?
Ц.Анужин
Сэтгэгдэл (7)