УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дажинг өнөөдөр дуусгаж, УИХ-аар хочр улсын хоорондох гэрээг соёрхон батлах гэж байгаа, ийм өдөр ирдэг юм байна.
2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, Энержи Ресурс компани, Ч.Сайханбилэгийн Засгийн газар нууц гэрээ байгуулсан юм. Тэр гэрээ өнөөдөр монгол хэл дэр байхгүй. 10 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар очиж, хятад хэл дээрхийг нь олж ирсэн. Үүнийг олон нийтэд ил болгомоор байна. Шударга ёсыг нэхэмжилмээр байна.
Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг баривчилж авч ирж, хариуцлага тооцохгүй юм уу? Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ бүгд ийм технологиор хийгдсэн. Бид нар яриад л байдаг, яриад л байдаг, ямар ч хариуцлага тооцож чаддаггүй. Эсвэл тэр хулгайч нартаа дархлагдсан хулгайч гэдэг цол тэмдэг өгөөд УИХ-даа танилцуулаад дархлаад явчихмаар байх юм. С.Баяр гэж шүүхээс авилгын хэргээр ял сонссон, хөрөнгөө хураалгачихсан, ялаа эдэлчихсэн, дуртай үедээ Монгол Улсын эсрэг геополитикийн бодлогын хамаа намаагүй ярьж байдаг. Энэ хүнийг тусгай эрхт Элчин сайдаар томилох уу? Үгүй биз дээ" гэдгийг дурдан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс асуулт асуулаа.
Сэтгэгдэл (15)