Мөрөөдлийн театрын 24 дэх тайзны бүтээл "Самсара" драмын жүжгийг өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа тоглож буй. Дэлхийн театрын өдрийн тохиолдуулан "Мөрөөдлийн театр" үзэгчдэдээ тусгай хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Уран бүтээлчдийн зүгээс Соёлын төв өргөөний танхимын 1-3 дугаар эгнээний 116 суудал болон бельтажны 540 суудлуудыг урлагийн хүртээмжтэй байдлыг дэлгэрүүлэх зорилгоор 50 хувийн хямдралтай үнээр авах боломжийг олгож байгаа юм байна.
Театрын уран бүтээлчид олон улсын театрын өдрийг тохиолдуулахаас гадна удахгүй болох Инээдмийн баярыг угтан тоглолтын бэлгээ задалж байгаа аж. Энэхүү тоглолтын урамшуулал нь 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал үргэлжлэх гэнэ.
Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулна. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна .
Б.Сарнай
Сэтгэгдэл (4)