Мьянмар улсад өнгөрсөн бямба гарагт 7.7 баллын газар хөдөлж, хүмүүнлэгийн хямрал улам дордож байгааг тусламжийн байгууллагууд анхааруулж байхтай зэрэгцэн ДЭМБ 8 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Гамшгаас хойш бараг 72 цаг өнгөрөөд байгаа бөгөөд үүний уршгаар 1700 хүн нас барж, олон зуун хүн сураггүй алга болоод буй.
Газар хөдлөлт мөн Тайланд зэрэг хөрш орнуудад мэдрэгдэж, амиа алдагсдын тоо 18 хүрчээ. Бангкок хотод нурангид дарагдсаг 76 барилгын ажилчныг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдөр Мандалайд дахин газар хөдлөлт болж, Хятад, Энэтхэг зэрэг олон улс орон эрлийн ажилд туслахаар өөрсдийн аврах багийг илгээжээ.
Мьянмарт одоогийн байдлаар 1700 орчим хүн нас барсан нь батлагдсан бөгөөд олон хүн сураггүй хэвээр байна.
Л.Баяр