Цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилт тогтолцооны хувьд 2020 оноос хойш шинэчлэлт орсон. Үүнээс хойш менежмэнт зөв зохион байгуулалттай хийж чадахгүй байгаан улмаас ямар нэгэн өр төлбөрт орсон асуудлууд байгаа. Эмнэлгүүд цаашдаа менежмэнтээ зөв хийгээд төлөөд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол өр төлбөр гарах бүрт улсаас тэрийг нь даадаг нөхцөл байдал үргэлжлэх юм бол хэзээ ч ахиц дэвшил гарахгүй.
Ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад нас барсан эмч эмнэлгийн ажилчдын тоо 17 орчим тохиолдол байна. Үүн дээр ямар нэгэн нөхөн төлбөр олгож байгаа зүйл байхгүй байгаа. Тэгэхээр үүнийг цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хуулин дээрээ заалтууд оруулж байгаа" гэв.
Сэтгэгдэл (18)