Мьянмарын ихэнх газар нутаг болон Тайланд, Хятадын хилийн бүс нутгуудаар 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн ор сураггүй болоод буй.
Тэгвэл баасан гарагт эхэлсэн уг байгалийн гамшигтай холбогдуулан Мьянмарын цэргийн засгийн газар энэ долоо хоногийг үндэсний гашуудлын өдрүүд болгон зарлаж, мягмар гаргийн орой хэсэг чимээгүй зогсох юм. Ингэхдээ яг баасан гарагт газар хөдлөлт болсон цагт ийн эмгэнэх ажээ.
Хөрш зэргэлдээ Тайландад 20 хүн нас барж, Бангкок дахь нурах эрсдэлтэй барилгуудаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Газар хөдлөлтөөс хойш 72 цаг өнгөрч байгаа тул хоёр орны аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайны голомт болоод байгаа тус улсад газар хөдлөлтийн гамшиг нүүрлэснийг үл харгалзан тус улсын цэргийн удирдагчид ардчиллыг дэмжигч босогчдын бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгсөөр байгааг олон улс шүүмжилж байна.
Л.Баяр