УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр "Төгрөг нуурын ордыг ярих цаг болсон. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээрээ энийг ярьж байгаа. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь 3 тэрбум тоннын нөөцтэй, 15 их наяд төгрөг зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар ард түмэнд ирэх ёстой байсан ийм орд. Улаанбаатар хотоос 1 цаг яваад очдог ордыг 250 сая ам.доллараар 4 гадаадын иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна, оффшороор дамжуулаад гаргасан.
Энийг хэлэлцэх юм уу. 39 орд дээр хэлэлцээр хийе. Тийм учраас би Монгол төрийн тэргүүн байсан Х.Баттулга гишүүн үгээрээ бус үйлдлээрээ хийж гэж харуулаасай гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл (7)