БАРИМТ 1
Герман улсад төрж, 10 насандаа Монгол ирж малчин айлд торнижээ.
БАРИМТ 2
Германы нийслэл Берлин хотод ажиллаж, амьдардаг.
БАРИМТ 3
DJ хийж, загвар өмсөхөөс гадна хилийн чанадад Монгол орноо сурталчилан таниулах үйлсэд сэтгэл шулуудсан нэгэн аж.
БАРИМТ 4
Тэрбээр моделийн чиглэлээр Германы нэр хүндтэй галерей "Schinkel Pavillon"-д нэрт уран бүтээлч Анна Аддербергтэй хамтран ажиллаж байжээ.
БАРИМТ 5
Түүний өвөө Сэрээнэнгийн Тогмид нь Архангай аймгийн Хашаат сумын уугуул, малчин гэр бүлээс гаралтай.
БАРИМТ 6
Т.Хонгор бөхийн удамтай. Түүний өвөөгийн төрсөн ах Сэрээнэнгийн Жамц нь 1972 онд "Улсын начин" цол хүртсэн бөх юм.
БАРИМТ 7
Өвөө С.Тогмид нь Герман улсад математик статистик, магадлалын онолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Монгол улсын түүхэн дэх анхны монгол эрдэмтэн юм.
БАРИМТ 8
Мөн 1977 оны 100 буудалт даамын Монгол улсын аварга, спортын мастер, шатрын спортын дэд мастер, ширээний теннисний 1-р зэрэгтэй тамирчин хүн байжээ.
БАРИМТ 9
Түүнчлэн өвөө С.Тогмид нь “Атар Өргөө” талх, нарийн боовны үйлдвэрийн технологчидтой хамтран “Атар” талхны материалын орц, норм, хэмжээ, стандартыг баталгаажуулж үйлдвэрт нэвтрүүлсэн нэгэн юм.
БАРИМТ 10
Түүний өвөө С.Тогмид мөн Их, дээд сургууль, коллежийн оюутан, залуу багш нарт зориулсан иж бүрэн сурах бичиг болох “Дээд математикийн язгуур үндэс I, II” номыг Ц.Лхамсүрэн, С.Намжилдорж нарын хамт зохиосон нь оюутнуудын дунд “шар ном” нэрээр алдаршсан юм. Үүнээс гадна тэр амьдралынхаа ихэнх хугацаанд МУИС-д багшилж, МУБИС-ийн бүрэлдэхүүний Математик-статистикийн сургуулийн захирлаар ажиллажээ.
БАРИМТ 11
Т.Хонгор моринд хайртай, эмнэг сургадаг.
Сэтгэгдэл (1)