УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Дулааны үнийг тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэмэхээр ЭХЗХ-ноос төлөвлөсөн байсан. Харин МонголБанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос инфляц хоёр оронтой тоо руу орох эрсдэлтэй байгаа учраас дулааны үнийг нэмэх нэмэгдүүлэхгүй байх талаар ярьсан. Иймд төрийн үйлчилгээний татвар, төлбөр, хураамжийг он дуустал нэмэхгүй байх шийвэрийг гаргасан" гэв.
Сэтгэгдэл (1)