УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Ногоон эдийн засгийн хувьд 2030 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувь ногоон байна гээд УИХ баталчихсан. Хөрсний гүний дулааныг ашиглах тухайд санал нэг байна. Энэ дээр анхны зардал их юм билээ, суурь судалгаа өрөмдлөг хийхэд зардал өндөр. Нэг хийсэн тохиолдолд урт хугацаандаа зардал бага. Үр өгөөжтэй. Гол нь хөрөнгө оруулалтын зардал л гарч ирнэ. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг эрчим хүчрүүгээ оруулж байж хөгжинө" гэв.
Сэтгэгдэл (2)