Хаврын эрс тэс цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, хөрсний хэт хуурай байдал нь иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 дуудлага бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Харин зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах ноцтой үр дагавар үүсдэг.
Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтраж хяналт шалтгалтыг дөрвөн чиглэлд гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлжээ.
Ой хээрийн түймрийн гарсан тохиолдолд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, дуудлага мэдээллээ 101, 105, 72720303 гэх мэт дугаарын утаснуудад холбогдон нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газарт мэдээлж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөлөө.
Ц.Анужин
Сэтгэгдэл (5)