Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эсрэг 2028 онд болох сонгуульд гол өрсөлдөөнийг үзүүлнэ гэгдэж байсан Истанбул хотын дарга Экрем Имамоглуг сонгуульд нэрд дэвших эрхээ гардахаас хэдхэн хоногийн өмнө авлигын хэргээр торны цаана суулгасан үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсон.
Улмаар түүнийг баривчилсны дараа олон мянган эсэргүүцэгчид тус улсын өнцөг булан бүрд гудамжинд гарч, эрх баригчдын эсрэг жагсаал өрнүүлж буй.
Энэ үеэр олны хайрыг татсан нэг үйл явдал болсон нь Пикачугийн өмсгөлтэй жагсагч байлаа. Жагсаалын үеэр цагдаа нар даралттай усаар олон нийтийг тараах үед тэр бусад жагсагчдын хамтаар зугтаж буй дүр зураг цахим орчинд тарсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм.
Истанбулын дарга Экрем Имамоглу 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намаас нэр дэвшихээр өрсөлдөх байв. Түүнийг баривчилсан нь улс төрийн шалтгаантай гэж олон нийт дүгнэсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)