Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч "BYD" компани 2024 оны жилийн орлогоороо гол өрсөлдөгч Тесла компанийг давсан үзүүлэлт гарчээ.
Шенжен хотод төвтэй тус компанийн мэдээлснээр орлого нь 29 хувиар өсч, 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.доллар болсон нь түүхэн үзүүлэлт болов. Энэ нь Илон Маскийн Теслагийн мэдээлсэн 97.7 тэрбум ам.доллараас хавь илүү байгааг харуулж байна.
BYD мөн саяхан Хятадад хамгийн их борлуулалттай цахилгаан автомашин байсан Теслагийн Model 3-тай өрсөлдөхүйц хямд үнэтэй машиныг худалдаанд гаргалаа.
Маскийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх болсонтой холбоотой Тесла дэлхий даяар томоохон хоригтой тулгарч байгаа юм. Энэ нь тус компанийн борлуулалт буурах шалтгаан болсон аж.
BYD өнгөрсөн жил Tesla-тай ижил тооны буюу 1.79 сая цахилгаан машин борлуулсан юм. Харин тэд 2024 онд дэлхийн хэмжээнд 4.3 сая автомашин борлуулж, рекорд тогтоогоод байна. Тэдний Qin L загвар нь Хятадад 119,800 юанийн үнэтэй байгаа бол Теслагийн загвар 3-ын үндсэн хувилбар нь 235,500 юанийн үнэтэй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)