UFC холбооны аварга, Ирланд гаралтай тулаанч Конор МакГрегор 2023 онд Майамид болсон NBA-ийн финалын тоглолтын үеэр нэгэн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үлджээ. Хохирогч эмэгтэй шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэж буй. Мягмар гарагт АНУ-ын Флорида мужийн өмнөд дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд мөн "Miami Heat and Basketball Properties LLC"-ийг хариуцагчаар нэрлэсэн байна.
Уг эмэгтэй 2023 оны зургадугаар сарын 09-нд Майами Хит болон Денвер Наггетс багуудын хооронд болсон плей-оффын дөрөв дэх тоглолтын дараа МакГрегор өөрийг нь цэнгэлдэх хүрээлэнгийн угаалгын өрөөнд хүчирхийлсэн гэж мэдүүлжээ. Нэхэмжлэгч нь 49 настай Уолл Стритийн дэд ерөнхийлөгч аж. Тэр МакГрегорыг өндөр согтолттой байгааг үл харгалзан нэмж согтууруулах ундаагаар үйлчилсэн гэжээ.
МакГрегор эмэгтэйг бие засах газар руу найзаараа дуудуулан хүчээр аваачсан, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэнэ. Нэхэмжлэлд хамгийн багадаа 75 мянган ам.доллар түүнээс дээш хохирлыг нөхөн төлүүлэх, эмчилгээний зардал болон бусад хохирлыг барагдуулах тухай дурджээ.
Тэрбээр өнгөрөгч оны сүүлээр өөр нэг хэрэгт хариуцагчаар татагдсан. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Никита Ханд гэх бүсгүйг хүчиндсэн. Түүнийг уг хэрэг Ирландын шүүхээр орсон билэээ.
Никита Хандын хэлснээр, тэр найзаараа дамжуулан зул сарын баярын үдэшлэгийн дараа МакГрегортой холбоо тогтоосон, МакГрегор тэднээс хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан аж. Дараа нь МакГрегор түүнийг унтлагын өрөөнд аваачин, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэжээ.
Л.Баяр