Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2025 оны нэгдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 18-нд Монгол-Алтайн уулсаар, 19-нд Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.