"Мон-Атом" компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Маргааш Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Орано Майнинг компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Монголоос авсан шар нунтаг нь 50, 60 жил франц төдийн европын орнуудын тог цахилгаан, эрчим хүч болж явна. Бидний гаргах шар нунтаг цөмийн эрчим хүчний гол түлш болох нь хүн төрөлхтний өмнө хийж буй том хөрөнгө оруулалт юм. Мөн гэрээ байгуулах нь тусгаар улс, хараат бус гэдгээ харуулах томоохон боломж юм. Уран бол шинжлэх ухааны гайхалтай ололт юм" гэлээ.
Сэтгэгдэл (2)