Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тагтаа хооллох хориотой хэмээн уриалга гаргажээ. Тодруулбал, "Хүрээлэнд амарч зугаалж буй зарим иргэн тагтаа хооллож байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тагтаа үүрлэх нөхцөлийг бүрдүүлж, тоо толгой нь хэвийн хэмжээнээс ихсэх, өд сангас нь хүрээлэн буй орчныг бохирдуулснаас тоосонцор үүсгэж, ханиад томуу дэгдээх, харшил үүсгэх шалтгааныг нэмэгдүүлж байна. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ иргэн бүр хайрлаж, энэ мэт үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна" гэсэн байна.
Үндэсний цэцэрлэгт цүрээлэнгийн талбайд 32 зүйлийн 148,000 ширхэг мод сөөг 98.5 хувийн амьдралтай ургадаг байна. Дулааны улиралд өдөрт дунджаар 12-15 мянган, хүйтний улиралд 6-9 мянган хүн тус цэцэрлэгт хүрээлэнд зочилдог.