ЦЕГ-аас жагсаал цуглаантай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай тус албан бичгийн бүртгэж авсан мэдээллийг хариу хүргүүлсэн байна. Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тус өдрөөс хойш цагдаагийн байгууллагад жагсаал, цуглаантай холбоотой 13 зөрчил, гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэргүүд бүртгэгдсэн. Мөн хүний биед халдах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчил бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Түүнчлэн төрийн тусгай албан хаагчийн савхан яс хугарсан, цагдаагийн албан хаагчийг шатнаас түлхэж унагаасан зэрэг хэргийг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.
Сэтгэгдэл (2)