БАРИМТ 1
1991 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 2
192 см өндөр, 184 кг жинтэй. Сүмочдын дундаж өндөр нь 185 см байдаг бол жин нь 148 кг байдаг байна.
БАРИМТ 3
Багадаа Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргын удирдлаганд жүдо бөхийн бэлтгэл хийдэг байжээ. Ж.Мөнхбат аварга түүний сүмо бөхийн авьяасыг анзаарч харсан учир ирээдүйн их аварга болгохоор Япон улс руу явахыг зөвлөж байжээ.
БАРИМТ 4
Улмаар Японд Тоттори Жохоку ахлах сургуульд Ичиножо Ичинноровтой хамт суралцаж, хоорондоо хүчтэй өрсөлддөг байв. Тэрбээр төгсөх ангид байхдаа Японы ахлах сургуулиудын дунд зохиогддог сүмо бөхийн тэмцээнд түрүүлж үндэсний аварга болсон.
БАРИМТ 5
Мэргэжлийн сүмод 2011 онд хөл тавьсан тэрбээр 2013 онд Жүрёо зиндаанд дэвшиж анхны цолоо хүртэж байв. Биеийн өгөгдлөө ашиглан барилдах нь түүний үндсэн арга барил байв.
БАРИМТ 6
Тэрбээр 2015 оны хаврын башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаагаа түрүүлснээр "Озэки" цол хүртсэн. Энэ нь түүний мэргэжлин дэвжээнд гарснаас хойших 25 дахь башё юм.
БАРИМТ 7
Ингэснээр тэр Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн хурдан дээд зиндаанд түрүүлсэн гурав дахь бөх болгосон. Их авараг Асашёрюү болон Таканохана нар 23 дахь башё дээрээ түрүүлж байжээ.
БАРИМТ 8
Түүний анхны дэвжээ нь "Магаки" байв. Вакамишо нэртэй анхдан барилдсан Г.Ган-Эрдэнэ анхны гурван башёгоосоо л сайн бөх гэдгээ харуулж Жонокүчи, Жонидан, Санданмэ зиндаануудад дараалан түрүүлснээр Макушита зиндаа руу өгссөн.
БАРИМТ 9
2012 оны нэгдүгээр сард Макушита зиндаанд гаргасан амжидт тааруу байгаад сэтгэл зовсон тэрбээр "Магаки" дэвжээнээс гарч "Исэгахама" дэвжээ рүү шилжжээ. Магаки дэвжээ нь Исэгахама дэвжээний хажууд маш жижиг дэвжээ бөгөөд бэлтгэл хийх орон зай дутмаг мөн бэлтгэл хангаж өгөх өндөр цолтой бөхчүүд байхгүй байсан тул өөрөөсөө илүү бөхчүүдтэй бэлтгэл хийж өсөн дэвжихийн тулд ийнхүү дэвжээгээ орхисонг гэдэг.
БАРИМТ 10
2013 оны долдугаар сарын башёод 6-1 гэсэн амжилттайгаар башёг өндөрлүүлснээр дараагийн башёд Жүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ.
БАРИМТ 11
Жүрёо зиндаанд дэвшмэгцээ нэрээ Тэрүнофүжи болгон өөрчилсөн бөгөөд тус нэр нь дэвжээнийх нь аваргууд болох Тэрүкүни, Асахифүжи нарын нэрээс бүтжээ. Дээд зиндааанд дэвшсэн анхны башёдоо 2-7 гэх тааруу амжилттайгаар башёг үргэлжлүүлж байсан ч үлдсэн зургаан өдөрт бүгдэд нь давснаар анхны башёдоо качи-коши хийж байсан.
БАРИМТ 12
2015 оны нэгдүгээр сарын башёд Озэки цолтой Гоеидо, Кисэносато болон Сэкивакэ Цолтой Аоияама нарыг өвдөг шороодуулж 8-7 гэх харьцаатай тэмцээнийг өндөрлүүлснээр “Дайчин барилдаанч” гэх шагналыг хүртсэн нь түүний анхны шагнал байв. Дараагийн башёод нь Сэкивакэ цолтойгоор барилдан Хакүхо Даваажаргал аваргын 36 дараалан ялагдал хүлээгээгүй амжилтыг нь зогсоож байсан түүхтэй.
БАРИМТ 13
Дээд зиндааны анхны түрүүгээ 12-3 гэсэн харьцаатайгаар түрүүлж авсан бөгөөд ярилцлага өгөхдөө нүдэндээ нулимстайгаар “15 настай байхдаа сүмо бөхийг зурагтаар үзээд мэргэжлийн бөх болохыг үнэхээр их хүссэн. Улмаар би Японд хүүхэд байхдаа мөрөөдлөө даган ирсэн. Харин одоо мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж чадлаа” хэмээн хэлж байжээ. Тус тэмцээний дараа Озэки цолыг хүртсэн бөгөөд Саняаку цолтойгоор зөвхөн дөрвөн башёо барилдсан тэрээр тус цолыг хүртсэн нь түүхэн дэх хамгийн бага башё саняаку цолтойгоор барилдаж "Озэки" цолонд хүрсэн бөх болсон.
БАРИМТ 14
Түүний замнал үргэлж дардан байсангүй. 2017 оны 11 дүгээр сарын башёд өвдөгний маш хүнд бэртэл авсан бөгөөд улмаар цолоо алдаж доороосоо хоёр дахь буюу Жонидан зиндаа хүртэл чансаа уруудсан. Тус хугацаанд бөөрний чулуунаас болж мөн хэсэг хугацаанд тэмцээнийг өнжиж байсан. Мөн энэ нь Озэки цолонд хүрч байсан бөх хамгийн их чансаа доошилсон тохиолдол байв.
БАРИМТ 15
2019 оны гуравдугаар сарын башёгоос эхлэн гэмтлээ бүрэн эдгээж буцаад барилдаж эхэлсэн. Түүний барилдаанууд өмнөх Тэрүнофүжиг үнэхээр санагдуулж байлаа. Улмаар 2020 оны долдугаар сарын башёгоос эхлэн 14 башёо дээд зиндаанаас гадуур өнгөрөөснийхөө дараа буцаж Макүүчид барилдаж эхэлсэн. Эхнийхээ тэмцээнд 13-2 харьцаатай башёг өндөрлүүлж дахин нэг удаа дээд зиндаанд түрүүлсэн.
БАРИМТ 16
Озэки цолыг авах болзол нь 3 башёгийн нийлбэр даваа нь 33 байх ёстой байдаг бөгөөд Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нь тус нөхцөлийг давуулан биелүүлж 43 даваа авснаар нэр төртэйгөөр хуучин цолоо 2021 оны гуравдугаар сард эргүүлэн авсан. Мөн тэрээр Озэки цолноос доош цолтойгоор дээд зиндаанд гурван удаа түрүүлсэн анхны бөх болсон.
БАРИМТ 17
Зодог тайлсныхаа дараа ч сүмо бөхийн ертөнцөд үлдэж багшлах сонирхолтой тул Японы иргэншил авах тал дээр хүсэлт гаргасан. Мөн 2018 онд Монгол бүсгүйтэй гэрлэсэн хэдий ч 2021 он гартал олон нийтэд зарлаагүй.
БАРИМТ 18
2021 оны долдугаар сарын башёд амжилттай сайн барилдсанаар сүмо бөхийн түүхэн дэх 73 дахь, Монгол улсаас төрөн гарсан тав дахь их аварга болжээ.
БАРИМТ 19
2023 онд МУГТ цол хүртсэн.
БАРИМТ 20
2024 оны Нагоя башёд 10 дахь түрүүгээ хүртэж хоёр оронтой буюу 10-аас дээш түрүүлсэн 15 дахь Ёкозүна болж чадсан юм.
БАРИМТ 21
Цорын ганц “Ёкозүна” зодог тайлсан болохоор дараагийн “Ёкозүна” цолтон сүмо бөхийн холбоонд хэрэгтэй байгаа. Хацү башёг “Озеки” Хоошорюү Бямбасүрэн, Озеки Котозакүра нар “Цүнатори” башё буюу “Ёкозүна” цолны болзол сонсож барилдаж байгаа юм. Башёгийн тав дахь өдрийн дараах байдлаар Озеки Котозакүра нэг даваа, дөрвөн унаатай боломжгүй болсон.
БАРИМТ 22
Харин Хоошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.Тэгэхлээр ганц найдвар Хоошорюү С.Бямбасүрэнд байна гэсэн үг. Хэрэв Хоошорюү С.Бямбасүрэн түрүүлж чадвал Ёкозүна болох боломжтой. Чадахгүй бол 1993 оны Харү башё Акэбоно аварга болсоноос хойш 190 башё буюу 22 жилийн дараа Ёкозүнагүй башё болох юм.
БАРИМТ 23
2024 оны долдугаар сарын башёд 12:3 амжилттай түрүүлсэн тэр тухай цагаөс хойш барилдалгүй байсаар зодог тайлах болсноо зарлалаа.
БАРИМТ 24
Гарамгай барилдааны хоёр, Дайчин барилдааны гурав, Уран барилдааны гурван шагналтай.